Нийслэлчүүдийн шийдэх ёстой асуудлын нэг нь агаарын тоосонцор
Барилгын болон шорооны тоосонцор нийслэлийн агаарыг бохирдуулж байгааг албаныхан хэлж байна. Нийслэлийн агаарын бохирдлын 80 гаруй хувь нь гэр хорооллын айлуудын утаа. Харин 10 гаруй хувь нь барилгын болон шорооны тоосонцор байдаг байна.
Мэдээллийн алба

Барилгын болон шорооны тоосонцор нийслэлийн агаарыг бохирдуулж байгааг албаныхан хэлж байна. Нийслэлийн агаарын бохирдлын 80 гаруй хувь нь гэр хорооллын айлуудын утаа. Харин 10 гаруй хувь нь барилгын болон шорооны тоосонцор байдаг байна. Үүнийг багасгахад иргэн бүрийн оролцоо хэрэгтэй гэж албаныхан хэллээ. Тухайлбал, зүлэг ногоо тарих, сул шороо ихтэй газруудыг асфальтаар хучих зэрэг ажлуудыг ихээр хийвэл агаарт дэгдэх тоосонцрын хэмжээ багасах юм. Тоосонцрыг багасгах нь нийслэлчүүдийн шийдэх ёстой асуудлуудын нэг гэж Улаанбаатар цэвэр агаар төслийн захирал Н.Энхболд хэллээ.
Нийт гэр хорооллын айлууд эргэн тойрондоо мод, зүлэг тарьснаар агаарт дэгдэж байгаа тоосонцрыг тодорхой хэмжээгээр бууруулна гэдгийг тэрээр мөн онцлолоо.
Мэдээллийг "Хурд" агентлагийн сэтгүүлч Ариунболд бэлтгэжээ.


















