Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлд 135.4 га талбайд ногоон байгууламжийн арчилгаа хийж, мод, бут, сөөг, цэцэг тарьжээ

Улаанбаатар хотын хэмжээнд 135.4 га талбайд ногоон байгууламжийн арчилгаа, мод, бут, сөөг, цэцэг тарьж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлд 135.4 га талбайд ногоон байгууламжийн арчилгаа хийж, мод, бут, сөөг, цэцэг тарьжээ
Нийслэлд 135.4 га талбайд ногоон байгууламжийн арчилгаа хийж, мод, бут, сөөг, цэцэг тарьжээ. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хотын хэмжээнд 135.4 га талбайд ногоон байгууламжийн арчилгаа, мод, бут, сөөг, цэцэг тарьж байна.

Үүнээс Хот тохижилтын газар 48 байршлын 46 га талбайд, хувийн хэвшлийн цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн 25 аж ахуйн нэгж байгууллага 88 байршлын 89 га талбайд ногоон байгууламжийн арчилгаа, агротехнологийн ажлуудыг хуваарийн дагуу хийж байна.

Нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн арчилгааны ажлын хүрээнд 51 байршилд гоёлын ургамал, чимэглэлийн бут, сөөгийг тарьжээ.

Нийтийн эзэмшлийн 7 байршилд хийгдэх 18 цэцэгт байгууламжийн хийцлүүд удахгүй бэлэн болно гэж Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа мэдээллээ.

Хуваалцах