Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлд 170 орчим нам даралтын зуух ажилладаг

Нийслэлд 170 орчим нам даралтын зуух ажилладаг. Өнөөдрийн байдлаар бүгд түүхий нүүрс түлж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлд 170 орчим нам даралтын зуух ажилладаг
Нийслэлд 170 орчим нам даралтын зуух ажилладаг. Зураг: МҮОНРТ

Нийслэлд 170 орчим нам даралтын зуух ажилладаг. Өнөөдрийн байдлаар бүгд түүхий нүүрс түлж байна.

Түүнчлэн өдөр бүр хөдөлгөөнд оролцдог 660 гаруй мянган тээврийн хэрэгслийн 90 шахам хувь 10-аас дээш жил ашигласан хуучин машин. Эдгээр машинаас ялгарах азот, хүхрийн нэгдэл, түүхий нүүрсний угаар агаарыг ихээр бохирдуулж байна гэж Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны Нарийн бичгийн дарга Б.Алтанзул хэллээ.

Mongolian National Radio · Нийслэлд 170 орчим нам даралтын зуух ажилладаг

Шатахуун, автомашинаас ялгарах утаа, түүхий түлш гээд олон хүчин зүйлс агаарын чанарыг муутгаж, агаарыг бохирдуулж байна.

Нүүрсэн яндангүй автомашиныг хөдөлгөөнд оролцуулахгүй байх, шатахууны чанарыг сайжруулах, угаарын хийн шүүлтүүр тавих гээд шаардлагатай зөвлөмжүүдийг холбогдох газруудад хүргүүлсэн гэж Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны Нарийн бичгийн дарга Б.Алтанзул онцолсон юм.

Хуваалцах