Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Нийслэлд 76 компани кадастрын зураглал үйлдэж байна

Харин геодезийн хэмжилт, тодруулалт, боловсруулалтын үр дүнгээр бүх төрлийн кадастрын зураг үйлдэх үйл ажиллагааг “Кадастрын зураглал" гэж томьёолдог.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлд 76 компани кадастрын зураглал үйлдэж байна
Нийслэлд 76 компани кадастрын зураглал үйлдэж байна. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хотод кадастрын зураг үйлдэх албан ёсны тусгай зөвшөөрөлтэй 76 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна.

Газар өмчлөл, эзэмшилтэй холбоотой харилцаанд кадастрын зургийг гол баримт болгодог. “Кадастргэдэг нь газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгийн байршил, хил зааг, талбай, эзлэхүүн, тоо хэмжээ, төлөв байдлыг тогтоох, чанарын болон эдийн засгийн үнэлгээ хийх, төлбөр ногдуулах үндэслэлийг бий болгох, тэдгээрийн эзэмшил, ашиглалт, өмчлөлийн эрхийг баталгаажуулах цогц үйл ажиллагаа юм.

Харин геодезийн хэмжилт, тодруулалт, боловсруулалтын үр дүнгээр бүх төрлийн кадастрын зураг үйлдэх үйл ажиллагааг “Кадастрын зураглал" гэж томьёолдог.

Кадастрын зураглалыг үл хөдлөх эд хөрөнгийн төрлөөс нь хамааруулан газрын, хот байгуулалтын, инженерийн шугаман байгууламжийн, геологи, уул уурхайн, бусад гэж ангилдаг байна. Газрын кадастрын зураглалыг газрын үндсэн зориулалт, хэрэгцээг харгалзан газрын нэгдмэл сангийн үндсэн ангиллаар ялгаж газар, хөрс, ус, ургамлын байр зүйн агуулгатайгаар үйлддэг.

Хуваалцах