Нийслэлд барилга угсралт, их засварын 491 ажил хэрэгжиж байна
МҮ
МҮОНРТ
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

2026 онд нийслэлд хэрэгжиж байгаа хөрөнгө оруулалтын ажлын талаар нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга М.Говьсайхан танилцууллаа.
Энэ онд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 544 ажил хэрэгжиж байна.
Үүнээс барилга угсралт, их засварын 491 ажил 71 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. 2025-2026 онд он дамжин хэрэгжиж буй 305 ажил, 2026 оны шинэ 186 ажил хэрэгжиж байгаа юм. Энэ онд шинээр есөн сургууль, цэцэрлэгийг ашиглалтад орууллаа. Орон сууцны фасад засварын 61 төсөл, арга хэмжээ дунджаар 66 хувийн гүйцэтгэлтэй байна.
Хуваалцах


















