Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Нийслэлд болзошгүй гамшгийн үед түр цугларах 88 цэгийг шинээр баталлаа

Өнөөдөр хуралдсан Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлаас өмнө баталсан 111 байршил дээр нэмж ийнхүү 88 цэгийг баталлаа.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлд болзошгүй гамшгийн үед түр цугларах 88 цэгийг шинээр баталлаа
Нийслэлд болзошгүй гамшгийн үед түр цугларах 88 цэгийг шинээр баталлаа. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн хэмжээнд болзошгүй гамшгийн үед түр цугларах 88 цэгийг шинээр баталлаа. Өнөөдөр хуралдсан Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлаас өмнө баталсан 111 байршил дээр нэмж ийнхүү 88 цэгийг баталлаа.

Болзошгүй гамшгийн үед цугларах цэгийг нэмэгдүүлэх болсон шалтаан нь холбогдох зарим хууль тогтоомжид өөрчлөлт орсонтой холбоотой юм байна. Мөн сүүлд судалгаа хийн иргэдийн аюулгүй байдал, цаг алдахгүй байх гэх мэт олон зүйлийг судалж үзсэний үндсэн дээр ийнхүү цэгийн тоог нэмж байгаа гэдгийг Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, Хурандаа н.Чүлтэмсүрэн хэллээ.

Хуваалцах