Нийслэлд газар хөдлөлтийн 6-9 баллд тэсвэртэй барилга барих ёстой
Учир нь гэнэт үүсэх хохиролд мөнхийн бэлэн байх нь тухайн улс орны хүн амаа, эдийн засгаа хамгаалах хамгийн том арга тактик болжээ.
Мэдээллийн алба

Манай улс газар хөдлөлтөд бэлтгэл бэлэн байдлаа хэрхэн хангах ёстой вэ, бэлэн байдлаа хангаж чадсан уу, аюул нөмөрлөө гэхэд бид бэлэн байж чадах уу гэж асуухаас урьтаж бид стандартын дагуу чанартай барилга барьдаг уу, хяналтаа чин үнэнчээр тавьж чаддаг уу, иргэн нэг бүр энэ тухай мэдлэг, ойлголт, дадалтай байна уу гэсэн асуултад хүн бүр хариулт өгөх нь амиа аврах эхний алхам болоод байна.
Учир нь гэнэт үүсэх хохиролд мөнхийн бэлэн байх нь тухайн улс орны хүн амаа, эдийн засгаа хамгаалах хамгийн том арга тактик болжээ.
Онцгой байдлын ерөнхий газрын Дэд дарга, Бригадын генерал Б.Ууганбаяр ингэж ярилаа.
Mongolian National Radio · Нийслэлд газар хөдлөлтийн 6-9 баллд тэсвэртэй барилга барих ёстой
Нийслэлд газар хөдлөлтийн 6-9 баллд тэсвэртэй барилга барих ёстой. Үүнийг мөрдөж, хянаж, хэрэгжүүлж чадахгүй бол БНТурк улсад тохиосон гамшиг, аюул манайд давтагдах магадлалтай.
Сүүлийн жилүүдэд нэг өдөрт бүртгэгдэх газар хөдлөлтийн тоо огцом өсөж багадаа 200-400 удаагийн давтамж ажиглагдах болжээ.


















