Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлд Соёлын өвийн үл хөдлөх дурсгалд хамаарах 10 гаруй барилга бий

Улаанбаатар хотод Соёлын өвийн үл хөдлөх дурсгалд хамаарах 10 гаруй барилга байдаг юм байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлд Соёлын өвийн үл хөдлөх дурсгалд хамаарах 10 гаруй барилга бий
Нийслэлд Соёлын өвийн үл хөдлөх дурсгалд хамаарах 10 гаруй барилга бий. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хотод Соёлын өвийн үл хөдлөх дурсгалд хамаарах 10 гаруй барилга байдаг юм байна. Өнгөрсөн оны долоодугаар сард батлагдсан соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу түүх, соёлын үл хөдлөх дурсгалд сургалт, судалгаа, музейн үйлчилгээ л эрхлэхийг зөвшөөрсөн байдаг. Гэтэл зарим нэг нь ашиглагдахгүй балгас болж, орон гэргүйчүүдийн хоног төөрүүлэх газар болон хувирсан бол зарим нь хүнсний дэлгүүр, уушийн газар болтлоо үнэ цэнээ алдаад байна. Иймд хот зөвхөн данслаад зогсохгүй үүнийг хамгаалалтандаа авч сэргээн засварлах, олны хүртээл болгох ажлыг яаралтай эхлүүлэхгүй бол түүхэн, дурсгалт барилгууд сүйдэх аюулд өртөөд байгаа юм.

Хуваалцах