Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлд үер, усны нийт 38 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдээд байна

Нийслэлд орсон аадар борооны улмаас нийслэлийн Онцгой байдлын газарт 21:00 цагийн байдлаар үер, усны нийт 38 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлд үер, усны нийт 38 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдээд байна
Нийслэлд үер, усны нийт 38 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдээд байна. Зураг: МҮОНРТ

Нийслэлд орсон аадар борооны улмаас нийслэлийн Онцгой байдлын газарт 21:00 цагийн байдлаар үер, усны нийт 38 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдлээ.

Нийслэлийн хэмжээнд орсон түр зуурын борооны улмаас Баянзүрх дүүргийн 21, 27, 28, 29 дүгээр хороо, “Дарь-Эх”, “Монель”, “Шинэ монель”, Цагаан даваа орчим айл, гэр, автомашин үерийн усанд автсан дуудлагыг наймдугаар сарын 05-ны өдрийн 19:48 цагаас эхлэн хүлээн авсан.

Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах анги, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар алба хаагчид ажиллаж байна.

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

Хуваалцах