Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлд "Өвлийн идэш-2023" өргөтгөсөн худалдаа болно

Энэ сарын 27-ноос 12 дугаар сарын 3-ны өдрүүдэд малын махыг дундын зуучлалгүйгээр нийслэлийнхэнд худалдах өргөтгөсөн худалдааг зохион байгуулна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлд "Өвлийн идэш-2023" өргөтгөсөн худалдаа болно
Нийслэлд "Өвлийн идэш-2023" өргөтгөсөн худалдаа болно. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 27-ноос 12 дугаар сарын 3-ны өдрүүдэд малын махыг дундын зуучлалгүйгээр нийслэлийнхэнд худалдах өргөтгөсөн худалдааг зохион байгуулна.

Тодруулбал:

1.Баянгол дүүрэг 6 дугаар хороо Улаанбаатар паласын хашаанд Архангай, Хөвсгөл аймаг
2.Баянзүрх дүүрэг Тэнгэр плаза худалдааны төв Хэнтий, Сүхбаатар аймаг
3.Баянзүрх дүүрэг Жуковын талбай Дорнод, Хэнтий аймаг
4.Чингэлтэй дүүрэг 2 дугаар хороо Тусгаар тогтолын талбайд Өвөрхангай, Төв аймаг
5. Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооллын зам дагуу Ховд, Увс аймаг
6. Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Номин агуулах Булган, Говь-Алтай, Завхан аймаг
7.Хан -Уул дүүргийн 20 дугаар хороо "Лавай" худалдааны төв Дорноговь, Дундговь, Өмнөговь аймаг
8.Багануур дүүрэг Хэрлэн худалдааны төв Сүхбаатар аймаг
9.Налайх дүүргийн Налайх захад Дорнод, Говьсүмбэр аймаг
10.Хан -Уул дүүрэг 15 дугаар хороо Цэнгэлдэх хүрээлэнд бүх аймгийн малчид мах борлуулах юм байна.

Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба

Хуваалцах