Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлд өвөлжилтийн бэлтгэл ажил 98 хувьтай байна

Нийслэлийн хэмжээнд 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл ажилд үнэлэлт, дүгнэлт өгөх, инженер хангамжийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих, аж ахуйн нэгжийн тохижилт цэвэрлэгээг шалгах зорилгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн нэрэмжит үзлэгийг 11 дүгээр сарын 17-27-ны хооронд зохион ба

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлд өвөлжилтийн бэлтгэл ажил 98 хувьтай байна
Нийслэлд өвөлжилтийн бэлтгэл ажил 98 хувьтай байна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн хэмжээнд 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл ажилд үнэлэлт, дүгнэлт өгөх, инженер хангамжийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих, аж ахуйн нэгжийн тохижилт цэвэрлэгээг шалгах зорилгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн нэрэмжит үзлэгийг 11 дүгээр сарын 17-27-ны хооронд зохион байгуулав. Үзлэгийн хүрээнд нийслэлийн төвийн 6 дүүрэг, “Дулааны цахилгаан станц-2” ТӨХК, “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК, “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Улаанбаатар дахь салбар, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Улаанбаатар дулааны шугам сүлжээ” ТӨХК, “Амгалан дулааны станц”, “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар”, “Ус сувгийн удирдах газар”, “Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар”, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ зэрэг байгууллагын ажилтай танилцаж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгав. Ажлын хэсгийнхэн нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 98 хувьтай байна гэж дүгнэжээ. Мөн Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл, дүүргүүдийн хэмжээнд 537 тонн цас хайлуулах бодис, элс нөөцөлсөн байна.

Хуваалцах