Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлийн 10 сургуулийн гал тогоог иж бүрэн шинэчилнэ

БШУЯ, БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны байгууллага /KOICA/-тай хамтран “Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчныг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх” төслийг 2022-2025 онд хэрэгжүүлнэ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн 10 сургуулийн гал тогоог иж бүрэн шинэчилнэ
Нийслэлийн 10 сургуулийн гал тогоог иж бүрэн шинэчилнэ. Зураг: МҮОНРТ

БШУЯ, БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны байгууллага /KOICA/-тай хамтран “Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчныг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх” төслийг 2022-2025 онд хэрэгжүүлнэ.

Төслийн хүрээнд 2 том зорилтыг дэвшүүлсэн. Үүнд:

- БШУЯ-ны харьяа хоол үйлдвэрлэл, үйлчилгээний ажилтны чадавхыг бэхжүүлэх төв ШУТИС-ийг түшиглэн байгуулагдаж хоолзүйчийг мэргэшүүлэх, хоолны газрын ажилчдыг чадавхжуулах,

- Нийслэлийн дүүрэг бүрд нэг сургуулийг стандартын шаардлагад нийцсэн, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчин нөхцөлийг хангасан жишиг сургууль болгох юм.

Дүүрэг болгоноос сонгогдсон ЕБС-иудад КОЙКА-гаас томилогдсон судалгааны баг 3 сарын 14-нөөс 24-ний хооронд ажиллаж, санал дүгнэлтээ боловсруулж байна.

Төслийн үр дүнд:

- ЕБС-ийн сурагчид стандартын шаардлагад нийцсэн орчинд үйлдвэрлэсэн үдийн хоолоор үйлчлүүлэх,

- Суралцагч, эцэг эх асран хамгаалагч, багш, ажилчид, хүнс, ханган нийлүүлэгчид, хоол хүнсний худалдаа эрхлэгчдэд хоол шим тэжээлийн боловсрол олгоход үнэтэй хувь нэмэр оруулах юм гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

Хуваалцах