Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлийн 14 862 өрхийн цахилгаан хангамжийг сайжруулжээ

Нийслэлийн хэмжээнд 2012-2015 онуудад Улаанбаатар хотын цахилгаан хангамжийг нэмэгдүүлж хүчдэлийн уналттай айл өрхийг найдвартай тасалдалгүй цахилгаан хангамжийн сүлжээнд хамрагдуулахын тулд 73.3 тэрбум

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн 14 862 өрхийн цахилгаан хангамжийг сайжруулжээ
Нийслэлийн 14 862 өрхийн цахилгаан хангамжийг сайжруулжээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн хэмжээнд 2012-2015 онуудад Улаанбаатар хотын цахилгаан хангамжийг нэмэгдүүлж хүчдэлийн уналттай айл өрхийг найдвартай тасалдалгүй цахилгаан хангамжийн сүлжээнд хамрагдуулахын тулд 73.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 206 төсөл арга хэмжээ хэрэгжүүлжээ. Үүний үр дүнд 35 616 айл өрх, хэрэглэгчийн цахилгаан хангамжийн чанар хүртээмжийг сайжруулан найдвартай цахилгаан эрчим хүч хэрэглэх нөхцөл бололцоог бүрдүүлсэн гэж Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас мэдээлж байна.

Үүнээс нийслэлийн төсвийн хөрөнгөөр 17,3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 128 төсөл арга хэмжээ хэрэгжиж 14 862 айл өрх, хэрэглэгчийн цахилгаан хангамжийн чанар хүртээмжийг сайжруулан найдвартай цахилгаан эрчим хүч хэрэглэх нөхцөл бололцоог бүрдүүлжээ.

Хуваалцах