Нийслэлийн 14954 иргэн газар өмчлөх эрхтэй боллоо
Нийслэлийн “Хангарьд” ордонд өнөөдөр газар өмчлөх цахим бүртгэлийг албан ёсоор хааж, тусгай программаар газар өмчлөх иргэдээ сонгох үйл ажиллагаа болж өнгөрлөө.
Мэдээллийн алба

Нийслэлийн “Хангарьд” ордонд газар өмчлөх цахим бүртгэлийг албан ёсоор хааж, тусгай программаар газар өмчлөх иргэдээ сонгох үйл ажиллагаа боллоо.
Баянзүрх дүүргийн Хожуулын аманд газар өмчлөх эрхтэй хүмүүсийг баталгаажуулахаас эхэлсэн энэхүү арга хэмжээ дэлгэцэн дээр гарч ирсэн “Санамсаргүй байдлаар сонголт хийх” гэсэн ногоон товчлуурыг дарах хэлбэрээр явагдаж,
-Хан-Уул дүүргийн Эрдэнэтолгой – 63976 иргэнээс 869,-Сонгинохайрхан дүүргийн Соёондын ам – 90155 иргэнээс 4169,-Багануур дүүргийн Тариан булагийн 1 дүгээр хэсэг – 16072 иргэнээс 5047-Багахангай дүүргийн Бор-Үзүүр – 7993 иргэнээс 1484-ийг гэсэн маягаар сонгосоор дууслаа.Хэрэв иргэн та тус бүртгэлд хамрагдаад "газар өмчлөх эрхтэй боллоо" гэсэн мессэж ирсэн бол бол та газар өмчлөх эрхтэй “азтай” 14954 иргэний нэг боллоо гэсэн үг юм. Ийм мессэж хүлээн аваагүй иргэдийн хувьд Хотын дарга Э.Бат-үүл хэлэхдээ "Одоо 47 байршил үлдсэн. Гэхдээ энэ жил 52 байршил төлөвлөсөн. Цаашдаа нэмж дахин төлөвлөлт хийнэ. Нийтдээ 1.1 сая иргэнд газар өмчлүүлэх учраас иргэд санаа зоволтгүй" гэв.
Ийнхүү газар өмчлөхөөр 281440 хүн өргөдлөө гаргаж албан ёсоор баталгаажуулснаас 14954 иргэн өөрийн эзэмшлийн газар өмчлөх эрхтэй боллоо.


















