Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлийн 378 жилийн ойг тохиолдуулан Төрийн болон Нийслэлийн далбааг мандууллаа

Нийслэлийн 378 жилийн ойн өдрийг тохиолдуулан Төрийн болон Нийслэлийн далбааг мандуулах ёслолын ажиллагаа Сүхбаатарын талбайд ёслол төгөлдөр боллоо. Ёслолын ажиллагаанд Нийслэлийн

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн 378 жилийн ойг тохиолдуулан Төрийн болон Нийслэлийн далбааг мандууллаа
Нийслэлийн 378 жилийн ойг тохиолдуулан Төрийн болон Нийслэлийн далбааг мандууллаа. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн 378 жилийн ойн өдрийг тохиолдуулан Төрийн болон Нийслэлийн далбааг мандуулах ёслолын ажиллагаа Сүхбаатарын талбайд ёслол төгөлдөр боллоо. Ёслолын ажиллагаанд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон нийслэл хотын үе үеийн удирдлагууд оролцлоо.

Төрийн болон Нийслэлийн далбааг мандуулах ёслолын ажиллагаанд Улаанбаатар хотын цэргийн хүрээний ёс жухам сахиулах ангийн Хүндэт харуулын анги, үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, найрал дуучид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцлоо.

Хуваалцах