Нийслэлийн 555 ээжид "Алдарт эх"-ийн одон гардуулна
Эх үрсийн баярыг тохиолдуулан НИТХ-аас санаачлан нийслэлийн 555 ээжид "Алдарт эх"-ийн одон гардуулах ёслолын ажиллагаа энэ мөчид Соёлын Төв өргөөнд эхэлж байна. Энэ жилийн хувьд НИТХ-аас өмнөх жилүүдэд олгодог байсан
Мэдээллийн алба

Эх үрсийн баярыг тохиолдуулан НИТХ-аас санаачлан нийслэлийн 555 ээжид "Алдарт эх"-ийн одон гардуулах ёслолын ажиллагаа энэ мөчид Соёлын Төв өргөөнд эхэлж байна. Энэ жилийн хувьд НИТХ-аас өмнөх жилүүдэд олгодог байсан "Алдарт эх"-ийн одон олгох ээжүүдийн тоог нэмэгдүүлж, 555 ээжид олгох болсноороо онцлог юм.
Одон гардуулах хүндэтгэлийн ёслолын арга хэмжээнд НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн захирагч бөгөөд Улаанбаатар хотын Засаг дарга Су.Батболд, НИТХ-ын тэргүүлэгчид болон төлөөлөгчид оролцох юм. "Алдарт эх"-ийн одон гардан авсан ээжүүдэд зориулж "Улаанбаатар" чуулгын уран бүтээлчдийн урлагийн бүтээлээс толилуулна.


















