Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлийн авто замын бүтээн байгуулалтын ажил 75 хувьтай байна

Хэд хэдэн томоохон зам хугацаандаа ашиглалтад орж байгаа бол зуслан чиглэлийн замын ажил ирэх онд дуусахаар болсон байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн авто замын бүтээн байгуулалтын ажил 75 хувьтай байна
Нийслэлийн авто замын бүтээн байгуулалтын ажил 75 хувьтай байна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн хэмжээнд энэ онд 90 гаруй тэрбум төгрөгөөр замын бүтээн байгуулалтын ажил хийж байна. Хэд хэдэн томоохон зам хугацаандаа ашиглалтад орж байгаа бол зуслан чиглэлийн замын ажил ирэх онд дуусахаар болсон байна. Харин Шаргаморьтын гүүрийг энэ ондоо багтаан ашиглалтад оруулaхаар төлөвлөж байна. Мөн Өлзийт хорооллоос Био комбинат, Шувуун фабрик чиглэлд холбосон замын нээлт өнөөдөр болно. Энэ замыг ХУД-ийн 13, 14-р хорооны иргэдийн хүсэлтийн дагуу Концессийн гэрээгээр барьсан юм.

Нарны замыг 19-р хорооллын дунд голын замтай холбох ажил мөн дууссан. Одоогоор нийслэлийн хэмжээнд өрнөж байгаа авто замын бүтээн байгуулалтын ажил 75 хувьтай байна гэж Нийслэлийн Авто замын газрын Хэвлэл мэдээллийн ажилтан Б.Намжилмаа хэллээ.

Хуваалцах