Нийслэлийн Багануурт 37.0 см буюу хамгийн зузаан цастай байна
Цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын ихэнх нутаг, Баянхонгор, Дундговь, Дорноговийн хойд,
Мэдээллийн алба

Цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын ихэнх нутаг, Баянхонгор, Дундговь, Дорноговийн хойд, Ховдын өмнөд, Баян-Өлгий, Говь-Алтайн баруун хэсгээр 1.0-37.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна.
Үүнээс хамгийн их нь Нийслэлийн Багануурт 37.0 см, Увсын Давстад 23.0 см, Төв аймгийн Эрдэнэ, Хэнтийн Гурванбаян 21.0 см, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Хэнтийн Өмнөдэлгэр 20.0 см, Төв аймгийн Баянчандмань, Борнуур, Хэнтийн Цэнхэрмандал 19.0 см, бусад нутгаар 1-17.0 см цасан бүрхүүл тогтжээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.



















