Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Нийслэлийн барилга байгууламжуудыг хувьчлах нь буруу гэв

Нийслэлийн барилга байгууламжаас хувьчлах асуудалд иргэдийн төлөөлөгчдийн хурлын зарим тэргүүлэгчид эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийллээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн барилга байгууламжуудыг хувьчлах нь буруу гэв
Нийслэлийн барилга байгууламжуудыг хувьчлах нь буруу гэв. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн барилга байгууламжаас хувьчлах асуудалд иргэдийн төлөөлөгчдийн хурлын зарим тэргүүлэгчид эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийллээ.

Нийслэлийн өмч бүхий 19 барилга байгууламжыг хувьчлах асуудлыг НИТХ-н тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцсэн. Харин хувьчлах эд хөрөнгийн жагсаалтанд зарим чухал обьектүүд багтсан байна. Тухайлбал, гэрлэх ёслолын ордон, төв усан бассейн, хэд хэдэн өрхийн эмнэлэг зэрэг барилга байгууламжууд багтаж байгаа юм. Тэгвэл энэ байгууламжуудыг хувьчлах нь буруу хэмээн НИТХ-н тэргүүлэгч Б.Энх-Амгалан хэлж байна.

Нийслэлийн өмчөөс 2015 онд нэмэлтээр хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай асуудлыг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн ирэх даваа гарагийн хурлаар эцэслэн шийдвэрлэнэ.

Хуваалцах