Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлийн дулааны шугам сүлжээг шинэчлэхэд 2.3 их наяд төгрөг шаардлагатай

Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээ 3200 км. Үүнээс 1223 км дулааны шугам сүлжээ байгаагаас 60 хувь нь ашиглалтын хугацаа дууссанаас байнга гарах гэмтлүүдийг "гал унтраах" байдлаар засварлаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн дулааны шугам сүлжээг шинэчлэхэд 2.3 их наяд төгрөг шаардлагатай
Нийслэлийн дулааны шугам сүлжээг шинэчлэхэд 2.3 их наяд төгрөг шаардлагатай. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээ 3200 км. Үүнээс 1223 км дулааны шугам сүлжээ байгаагаас 60 хувь нь ашиглалтын хугацаа дууссанаас байнга гарах гэмтлүүдийг "гал унтраах" байдлаар засварлаж байна.

Жишээ нь, Энхтайваны гүүрний доорх Ус дулаан дамжуулах төвийн 90-ийн 1 дүгээр хэлхээ ф300мм шугам дээр гэхэд энэ онд гурав дахь удаагаа гэмтэл гарчээ.

Жилд төвлөрсөн дулааны хангамжийн гол шугам, тоноглолд зуны их, урсгал засвараар гол шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх, шинээр татах ажлууд хийгдэж байгаа ч Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг гүйцэхгүй байна.

Хуучин шугам сүлжээг өргөтгөх шинэчлэх нөхцөл үүссэн. Цаашид хотын хэмжээнд дулааны шугам сүлжээг шинэчлэхэд 2.3 их наяд төгрөг шаардлагатайг мэргэжлийн байгууллагуудаас гаргасан байдаг гэж Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа мэдээллээ.

Хуваалцах