Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлийн эмнэлгүүдэд хүүхдийн орны ачаалал нэмэгджээ

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа эмнэлгүүдийн хүүхдийн орны ачаалал томуу, томуу төст өвчний тархалт ихэссэнтэй холбоотойгоор нэмэгдсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн эмнэлгүүдэд хүүхдийн орны ачаалал нэмэгджээ
Нийслэлийн эмнэлгүүдэд хүүхдийн орны ачаалал нэмэгджээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа эмнэлгүүдийн хүүхдийн орны ачаалал томуу, томуу төст өвчний тархалт ихэссэнтэй холбоотойгоор нэмэгдсэн байна. Тодруулбал, 669 орон дээр 1021 хүүхэд хэвтэж байгаа нь дунджаар 52.6 хувиар хэтэрсэн байна.

Тухайлбал, Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, Налайх дүүргийн эрүүл мэндийн төв, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд орны ачаалал нэг дахин, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг 58.7 хувь, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг 48.4 хувь, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг 35.2 хувь, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг 32 хувь, Багануур дүүргийн эрүүл мэндийн төв 29.4 хувиар тус тус хэтэрсэн үзүүлэлттэй байна. Одоогийн байдлаар орны хуваарилалтын зохицуулалт хийж, ачааллыг бууруулахаар ажиллаж байна гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Хуваалцах