Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг хуралдлаа

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Байнгын хорооны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсэг хуралдлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг хуралдлаа
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг хуралдлаа. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Байнгын хорооны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсэг өнөөдөр энэ сарын 06-нд хуралдлаа. Хуралдааныг Ажлын хэсгийн ахлагч Д.Хаянхярваа даргалж, гишүүн Д.Тогтохсүрэн, Ж.Батзандан, Б.Ундармаа, Ж.Мөнхбат нар оролцов.

Хуралдаан даргалагч, Ажлын хэсгийн ахлагч Д.Хаянхярваа чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй дагалдуулан боловсруулсан бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжээд, анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн байгааг тодруулж хэлэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн дэргэд байгуулагдсан хуулийн төслийн ажлын хэсгийнхэн тус хуралдаанд оролцож, хуулийн төсөлд тусгасан шинэлэг зохицуулалтын талаар мэдээлэл өглөө. Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Хаянхярваа УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Ж.Батзандан, Д.Тогтохсүрэн нар асуулт асууж, хариулт авсан юм.

Төрийн ордонд ирэх долоо хоногт хуулийн төслийн талаар нээлттэй хэлэлцүүлэг хийхээр шийдвэрлэснээр Ажлын хэсгийн хуралдаан өндөрлөв.

Хуваалцах