Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлийн Эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал боллоо

НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал өнөөдөр боллоо. Тус хурлын хүрээнд томуу, томуу төст өвчний цаг үеийн мэдээлэл, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, орны зохицуулалт, эмч ажиллагсдын хуваарилалт болон “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн явц, цахим пр

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн Эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал боллоо
Нийслэлийн Эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал боллоо. Зураг: МҮОНРТ

НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал өнөөдөр боллоо. Тус хурлын хүрээнд томуу, томуу төст өвчний цаг үеийн мэдээлэл, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, орны зохицуулалт, эмч ажиллагсдын хуваарилалт болон “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн явц, цахим программын асуудлаар ЭТХ, НЭМХ-ийн зүгээс мэдээлэл өглөө.

Мөн холбогдох ажлын хүрээнд хийсэн хяналт үнэлгээний дүнг танилцуулж, өмнөх хурлаар өгсөн НЭМГ-ын даргын үүрэг даалгаврын биелэлтийн талаар хэлтсийн дарга нар танилцуулсан юм.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар хурлын төгсгөлд мэдээллийн аюулгүй байдлыг хангах, мөн томуу, томуу төст өвчний үед авах арга хэмжээ, урьдчилан сэргийлэх ажил болон “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлэх, “Сайн туршлага-2018” арга хэмжээг байгууллагынхаа хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, “Амны хөндийн эрүүл мэнд” сургалтын хүрээнд дүүргийн эрүүл мэндийн төвүүд Нийслэлийн Боловсролын газартай хамтран ажиллахад анхаарахыг үүрэг болголоо.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Хуваалцах