Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Нийслэлийн физикийн 49 дэх олимпиадын дүн гарлаа

Нийслэлийн Физикийн 49 дэх, Монгол Улсын гавьяат багш Б.Оргойн нэрэмжит 27 дахь удаагийн нийслэлийн Физикийн аварга шалгаруулах олимпиадын дүн гарч улсын олимпиадад оролцох эрх авсан багш, суралцагчдад шагналыг гардуулан өглөө.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн физикийн 49 дэх олимпиадын дүн гарлаа
Нийслэлийн физикийн 49 дэх олимпиадын дүн гарлаа. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Физикийн 49 дэх, Монгол Улсын гавьяат багш Б.Оргойн нэрэмжит 27 дахь удаагийн нийслэлийн Физикийн аварга шалгаруулах олимпиадын дүн гарч улсын олимпиадад оролцох эрх авсан багш, суралцагчдад шагналыг гардуулан өглөө.

Улсын төрөлжсөн олимпиадын хоёрын даваа болох нийслэлийн Физикийн олимпиад энэ сарын 19 –ний өдөр нийслэлийн ерөнхий боловсролын 14 дүгээр сургууль дээр зохион байгуулагдаж, 9 дүүргээс шалгарсан 7-12 дугаар ангийн нийт 376 сурагч, 46 багш оролцлоо.

Эдгээр багш, суралцагчдаас улсын олимпиадын 9 дүгээр ангийн төрөлд 11 сурагч, 12 дугаар ангийн төрөлд 12 сурагч, багшийн төрөлд 12 багш шилдгээр шалгарч, улсын олимпиадад оролцохоор боллоо.

Нийслэлийн Физикийн олимпиадыг амжилттай зохион байгуулсан нийслэлийн ерөнхий боловсролын 14 дүгээр сургуулийн хамт олон, ивээн тэтгэж ажилласан "Intum" интеллгент технологи ХХК-ийн захирал О.Баяр танд талархал илэрхийльегэж Нийслэлийн боловсролын газраас мэдээллээ.

Хуваалцах