Нийслэлийн иргэдэд үйлчлэх 1000 таксиг үйлчилгээнд нэвтрүүлэхээр төлөвлөжээ
Ирэх онд Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилгын хүрээнд нийслэлийн удирдлагууд нийтийн тээврийн салбарыг хөгжүүлэх цогц ажлыг хийхээр төлөвлөөд байна.
Мэдээллийн алба

Ирэх онд Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилгын хүрээнд нийслэлийн удирдлагууд нийтийн тээврийн салбарыг хөгжүүлэх цогц ажлыг хийхээр төлөвлөөд байна. Эдгээр ажлын нэг нь нийслэлийн иргэдэд үйлчлэх 1000 таксиг үйлчилгээнд нэвтрүүлэхээр төлөвлөжээ.
Ингэхийн тулд төр, хувийн хэвшил хамтран энэ ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа юм. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Зам тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Отгонсүхээс тодрууллаа.
Судалгаагаар Улаанбаатар хотын иргэдэд 4000 орчим такси үйлчилж байж нийслэлийн иргэдийн хэргэцээг хангана гэж үздэг. Харин ирэх оны хувьд энэ хэрэгцээний дөрөвний нэгийг шийдвэрлэхээр төлөвлөөд байгаа юм.


















