Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус IX хуралдаан маргааш болно

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус IX хуралдаан маргааш буюу 2022 оны 11 дүгээр сарын 17-нд 10:00 цагаас хуралдана.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус IX хуралдаан маргааш болно
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус IX хуралдаан маргааш болно. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус IX хуралдаан маргааш буюу 2022 оны 11 дүгээр сарын 17-нд 10:00 цагаас хуралдана. Хуралдаанаар:

-Ажлын хэсгийн ажлын явцын тухай танилцуулга /НИТХ-ын 2022 оны 75 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсэг/

-Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2023 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний талаар иргэдийн санал асуулгын үр дүнгийн нэгтгэлийн тухай танилцуулга

-Нийтийн эдэлбэр газрын байршил тогтоох тухай

-Нийслэлийн өмчид барилга байгууламж бүртгэн авах тухай

-Барилга акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай

-Шаардах эрх шилжүүлэх тухай

-Нийслэлийн орон сууцны корпораци ХХК-ийн харьяа охин компани байгуулах, түүгээр дамжуулан хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах тухай

-Бусад асуудлыг тус тус хэлэлцэнэ.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ

Хуваалцах