Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдаан маргааш болно
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус IX хуралдаан 2022 оны 11 дүгээр сарын 17-нд 10:00 цагаас хуралдана.
Мэдээллийн алба

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус IX хуралдаан 2022 оны 11 дүгээр сарын 17-нд 10:00 цагаас хуралдана.
Хуралдаанаар:
- Ажлын хэсгийн ажлын явцын тухай танилцуулга /НИТХ-ын 2022 оны 75 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсэг/
- Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2023 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний талаар иргэдийн санал асуулгын үр дүнгийн нэгтгэлийн тухай танилцуулга
- Нийтийн эдэлбэр газрын байршил тогтоох тухай
- Нийслэлийн өмчид барилга байгууламж бүртгэн авах тухай
- Барилга акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай
- Шаардах эрх шилжүүлэх тухай
- Нийслэлийн орон сууцны корпораци ХХК-ийн харьяа охин компани байгуулах, түүгээр дамжуулан хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах тухай
- Бусад асуудлыг тус тус хэлэлцэнэ.


















