Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаан өнөөдөр болно

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаан өнөөдөр 10 цагаас эхэлж, дараах асуудлуудыг хэлэлцэх гэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаан өнөөдөр болно
Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаан өнөөдөр болно. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаан өнөөдөр 10 цагаас эхэлж, дараах асуудлуудыг хэлэлцэх гэж байна. Үүнд:

- Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилт, өвөлжилтийн бэлтгэл ажил, нийслэлд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай танилцуулга,

- Нийслэлийн нутаг дэвсгэрт улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлын явцын тухай мэдээлэл, танилцуулга,

- Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид дүүргүүдэд өвөлжилт, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын чиглэлээр танилцсан ажил, зарим удаашралтай ажлын чиглэлээр цаашид авах арга хэмжээний тухай,

- Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө батлах тухай,

- Нийтийн тээврийн үйлчилгээний салбарын санхүүжилтийн журам шинэчлэн батлах тухай,

- Машин цагийн зардлын тариф шинэчлэн батлах тухай,

- Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах тухай,

- Нийслэлийн өмчөөс төрийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай болон бусад асуудлууд багтжээ.

Хуваалцах