Нийслэлийн хэмжээнд 39 шар усны үерийн дуудлага бүртгэгджээ
Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдаанд Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд аюулт үзэгдэл,
Мэдээллийн алба

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдаанд Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 109 дуудлагыг хүлээн авч Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 90, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны 19 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэн, аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослоос 22 иргэний амь биеийг авран хамгаалсан.
Сүхбаатар дүүрэгт 18, Сонгинохайрхан дүүрэгт 17, Хан-Уул дүүрэгт 3, Налайх дүүрэгт 1, нийт 39 шар усны үерийн дуудлага бүртгэгдэж, холбогдох мэргэжлийн байгууллагууд үерийн хор уршгийг арилган ажиллалаа. Сүхбаатар дүүргийн 15-20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах айл өрхүүдийн хашааны газрууд хөрсний хувьд намгархаг, цэвдэгтэй, ус зайлуулах суваг байхгүй улмаас 117 айл өрх шар усны үерт автсан.
Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Сүхбаатар дүүргийн Онцгой комисс хуралдаж, шаардлагатай арга хэмжээг шуурхай авч, мэргэжлийн байгууллагуудыг бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн, дарга, удирдлагад тодорхой үүрэг өгч, орон нутгийн нөөц хөрөнгөөс зардлыг шийдвэрлэн ажиллаж байна” гэж танилцуулав.


















