Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Нийслэлийн хэмжээнд 60-аас дээш сурагчтай 5 анги хичээллэж байна

Нийслэлийн хэмжээнд 60-аас дээш сурагчтай 5 анги, 50-59 сурагчтай 48 анги хичээллэж байна. Олон хүүхэдтэй ангиудын дийлэнх нь 1 дүгээр анги буюу 6 настнуудын анги байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн хэмжээнд 60-аас дээш сурагчтай 5 анги хичээллэж байна
Нийслэлийн хэмжээнд 60-аас дээш сурагчтай 5 анги хичээллэж байна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн хэмжээнд 60-аас дээш сурагчтай 5 анги, 50-59 сурагчтай 48 анги хичээллэж байна. Олон хүүхэдтэй ангиудын дийлэнх нь 1 дүгээр анги буюу 6 настнуудын анги байгаа аж.

Тиймээс, ирэх жилээс сургуулиудын өргөтгөл ашиглалтад орж хүчин чадал нь нэмэгдтэл шинэ анги нээж хүүхдүүдээ хуваах зэрэг зохион байгуулалтын ажлыг дотооддоо хийж, ачааллыг тэнцүүлэх үүргийг сургуулийн захирлуудад өгсөн гэж Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.Гантулга хэллээ.

Хуваалцах