Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлийн хэмжээнд энэ онд 4500 гэрэлтүүлэг шинээр суурилууллаа

Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, орон сууц гэр хорооллын дундах гэрэлтүүлгийн ашиглалт үйлчилгээг

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн хэмжээнд энэ онд 4500 гэрэлтүүлэг шинээр суурилууллаа
Нийслэлийн хэмжээнд энэ онд 4500 гэрэлтүүлэг шинээр суурилууллаа. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, орон сууц гэр хорооллын дундах гэрэлтүүлгийн ашиглалт үйлчилгээг нийт 11 компани хариуцан ажиллаж байна. Энэ онд нийслэлийн нийтийн эзэмшлийн зам, орон сууцны болон гэр хороололд 4500 гэрэлтүүлэг шинээр суурилуулав. Тулга системийн тусламжтайгаар гэрэлтүүлэгт гэмтэл гарсан газруудыг тодорхойлж тухай бүрт засвар үйлчилгээ хийж байгаа юм.

Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төвөөс 11-310005 утсаар 2015 оны эхний 11 дүгээр сарын байдлаар гэрэлтүүлгийн нийт 249 гомдлыг иргэдээс хүлээн авч гэрэлтүүлгийн ашиглалт засвар үйлчилгээг хариуцдаг компаниудад мэдэгдэж зөрчлийг шуурхай арилгуулан ажиллаж байна.

Хуваалцах