Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлийн хэмжээнд хаягийн мэдээллийн системээс шинэчилсэн хаяг олгох бэлтгэл ажил эхэллээ

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 180 дугаар тогтоолоор “Хаягийн мэдээллийн систем”-ийг улсын хэмжээнд хэрэглээнд нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн хэмжээнд хаягийн мэдээллийн системээс шинэчилсэн хаяг олгох бэлтгэл ажил эхэллээ
Нийслэлийн хэмжээнд хаягийн мэдээллийн системээс шинэчилсэн хаяг олгох бэлтгэл ажил эхэллээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 180 дугаар тогтоолоор “Хаягийн мэдээллийн систем”-ийг улсын хэмжээнд хэрэглээнд нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас тус системийг хэрэглээнд бүрэн нэвтрүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа бөгөөд Нийслэлийн хэмжээнд 2018 оноос хойш олгогдсон 434010 нэгж талбарт шинээр 24245 зам, гудамж, орц, гарцыг зураглах ажлыг эхлүүлээд байна.

Тус ажлыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албатай хамтран гүйцэтгэж байгаа бөгөөд шаардлагатай төсөв хөрөнгө, тоног, төхөөрөмжийг шийдвэрлэн 20 гэрээт ажилтнаар гүйцэтгүүлж байна.

Ажлын үр дүнд нийслэлийн хэмжээнд бүх төрлийн зам, гудамжийг шинээр нарийвчлан зураглаж, нэгж талбар тус бүрийн орц, гарцыг тодорхойлсноор Хаягийн мэдээллийн системээс шинэчилсэн хаягийг үнэн зөв олгох, хэрэглээнд нэвтрүүлэх суурь нөхцөл бүрдэх юм гэж Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас мэдээллээ.

Хуваалцах