Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт 1.9 хувиар өсчээ

Нийслэлийн хэмжээнд эрүүл мэндийн байгууллагын амбулаторит нийт 75366 хүн эрүүл мэндийн үзлэгт хамрагдсаны 8283 тохиолдол (11.0%) нь томуу, томуу төст өвчтэй (ТТТӨ) гэж оношлогдсон байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт 1.9 хувиар өсчээ
Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт 1.9 хувиар өсчээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт өнгөрсөн долоо хоногоос 1.9 хувиар өсчээ.

Нийслэлийн хэмжээнд эрүүл мэндийн байгууллагын амбулаторит нийт 75366 хүн эрүүл мэндийн үзлэгт хамрагдсаны 8283 тохиолдол (11.0%) нь томуу, томуу төст өвчтэй (ТТТӨ) гэж оношлогдсон байна. Энэ үзүүлэлт нь өнгөрсөн долоо хоногийн дунджаас 1.9 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 3.8 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Томуу, томуу төст өвчин нь өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлтээс Багахангай дүүрэгт 36.9%, Налайх дүүрэгт 3.8%, Баянзүрх дүүрэгт 3.5%, Сүхбаатар дүүрэгт 3%, Хан-Уул дүүрэгт 2.5%-иар тус тус нэмэгдэн бүртгэгджээ.

Нийт өвчлөгсөдийн 79.7 хувийг 0-9 насны хүүхдүүд эзэлж, хүүхдийн түргэн тусламжид 2534 дуудлага ирүүлсний 1109 тохиолдол буюу 43.8% нь ТТТӨ гэж оношлогдсон байна гэж Нийслэлийн Эрүүл Мэндийн газраас мэдээллээ.

alt
Хуваалцах