Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн хүрэлцээгүй байдал бий болж болзошгүй
Ирэх хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 233, төрийн бус өмчийн 399 нийт 632 цэцэрлэг ажиллана.
Мэдээллийн алба

Ирэх хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 233, төрийн бус өмчийн 399 нийт 632 цэцэрлэг ажиллана. Энэ нь нийт 2-5 насны хүүхдүүдийн 78 хувийг л хүлээн авна. Гэхдээ яг Улаанбаатар хотод бол энэ тоо дахиад ч буурахаар байгаа юм. Учир нь нийслэл гэдэг статуст алслагдсан Багануур, Багахангай дүүргүүд багтана. Тэгвэл цэцэрлэгт хамрагдалтын хувийг өсгөх гол үзүүлэлт нь Багануур дүүрэг болж байна. Учир нь тус дүүргийн бүх хүүхэд цэцэрлэгт явах боломжтой. Анги дүүргэлт ч хэвийн хэмжээнд байна гэж Багануур дүүргийн Боловсролын хэлтсийн дарга н.Оюунцэцэг ярилаа.


















