Нийслэлийн хэмжээнд зам тээврийн осол 23.7 хувиар буурчээ
“Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэс 2486 дуудлага мэдээлэл хүлээн авч 843 эд материалын хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэж,
Мэдээллийн алба

“Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэс 2486 дуудлага мэдээлэл хүлээн авч 843 эд материалын хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэж, хүн гэмтсэн гэмт хэргийн шинжтэй 100 хэрэг бүртгэгджээ. Нийслэлийн хэмжээнд зам тээврийн осол 23.7 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна. Нийслэлийн Цагдаагийн газартай хамтран шөнийн цагаар үйлдэгддэг гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдалтай тэмцэх зорилгоор “Шөнийн хяналт” нэгдсэн арга хэмжээг гуравдугаар сарын 18-наас эхлүүлэн явуулж байгаа.
Хяналт шалгалтаар гэмт хэргийн шинжтэй 3 үйлдлийг илрүүлэн таслан зогсоож, цагдаа, шүүхээс эрэн сурвалжлагдаж байсан 5 этгээдийг баривчлан саатуулж холбогдох газар нь хүлээлгэн өгсөн” гэж Нийслэлийн цагдаагийн газрын Замын цагдаагийн албаны Замын хөдөлгөөнийг зохицуулах газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбат мэдээллээ.


















