Нийслэлийн хэмжээнд зам тээврийн осол 30.7 хувиар буурчээ
Өнөөдөр болсон Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн цагдаагийн газрын Замын цагдаагийн албаны Замын хөдөлгөөнийг зохицуулах газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбат мэдээлэл хийлээ.
Мэдээллийн алба

Өнөөдөр болсон Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн цагдаагийн газрын Замын цагдаагийн албаны Замын хөдөлгөөнийг зохицуулах газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбат мэдээлэл хийлээ.
Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 2552 дуудлага мэдээлэл хүлээн авч 813 эд материалын хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэсэн. Нийслэлийн хэмжээнд зам тээврийн осол 30.7 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна.
Гудамж замд хийсэн шалгалтаар өнгөрсөн оны мөн үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 654 бүртгэгдэж байсан бол энэ оны мөн үед 566 бүртгэгдэж 13.5 хувиар буурсан байна.
Тээврийн Прокурорын газартай хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу насжилтаар хасагдсан нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний тээврийн хэрэгслүүдэд тавих хяналтыг чангатгах зорилгоор “Нийтийн зорчигч тээврийн хэрэгсэл-хяналт” нэгдсэн арга хэмжээ зохион явуулж 21 чиглэлийн 183 автобусыг шалгахад 118 автобусанд байвал зохих дагалдах хэрэгсэл байхгүй зөрчил илэрчээ. Байгууллагуудад хугацаатай үүрэг өгч зөрчлийг арилгуулсан ба нийт жолооч, инженерийн 1423 ажилтан, албан хаагч нар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой сургалт, сурталчилгаа явуулсан байна.


















