Нийслэлийн хэмжээнд зөрчлийн шинжтэй 20745 дуудлага мэдээлэл хүлээн авчээ
Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил,
Мэдээллийн алба

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 21431 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад нийт дуудлага, мэдээлэл 683 нэгжээр буюу 3.0 хувиар, гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь 33 нэгж буюу 4.6 хувиар буурсан байна. Нийслэлийн хэмжээнд зөрчлийн шинжтэй 20745 дуудлага мэдээлэл хүлээн авсан.
Давхардсан тоогоор 714 чиглэлд 1401 офицер, цагдаа эргүүлийн үүрэг гүйцэтгэж, нийт 45 удаагийн хамгаалалтад давхардсан тоогоор 665 алба хаагч, 74 автомашин, оролцож, 10.4 цагийн үүрэг гүйцэтгэсэн” гэв.


















