“Нийслэлийн хог хаягдлын менежментийг шинэчлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх” Ажлын хэсгийн хурал болов
Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын тушаалаар “Нийслэлийн хог хаягдлын менежментийг шинэчлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх” Ажлын хэсэг энэ оны хоёрдугаар сараас байгуулагдан ажиллаж байна.
Мэдээллийн алба

Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын тушаалаар “Нийслэлийн хог хаягдлын менежментийг шинэчлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх” Ажлын хэсэг энэ оны хоёрдугаар сараас байгуулагдан ажиллаж байна.
Өнөөдөр энэ Ажлын хэсгийн ээлжит хурал болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа хог хаягдлын менежментийг шинэчлэхээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг танилцууллаа.
Нийслэлээс хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэхээр Захирагчийн ажлын албатай санамж бичиг байгуулсан аж ахуйн нэгжүүдийн гаргасан төслийн урьдчилсан судалгаа, шийдвэрлэх асуудлыг хэлэлцлээ. Урьдчилсан тооцоогоор хог шатааж эрчим хүч гаргадаг үйлдвэр байгуулбал 2024 оноос нийт хог хаягдлын 31.8 хувийг шатаах үйлдвэрт устгаж, төвлөрсөн хогийн цэгт дарж булж байгаа хог хаягдлыг мөн хувиар бууруулах боломж бүрдэнэ гэж үзэж байна.
Сайжруулсан түлшний үнсийг дахин боловсруулан барилгын материалд ашиглаж эдийн засгийн эргэлтэд оруулахаар хийгдэж байгаа туршилт судалгааны ажлын явц, Засгийн газрын 2022 оны 340 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд тохижилт үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ОНӨААТҮГ-ын статустай 14 байгууллагын хог хаягдлын тээвэрлэлтийн ажил үйлчилгээг хувийн хэвшилд шилжүүлсэн талаар хэлэлцлээ.
Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба


















