"Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам"-ын төслийн хэлэлцүүлэг болно
Нийслэлийн худалдаа, үйлчилгээнд тавигдах шаардлага, худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн эрх, үүрэг хариуцлагыг тодорхойлж зохицуулах зорилготой "Нийслэлийн худалдаа, үйлчилгээний
Мэдээллийн алба

Нийслэлийн худалдаа, үйлчилгээнд тавигдах шаардлага, худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн эрх, үүрэг хариуцлагыг тодорхойлж зохицуулах зорилготой "Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам"-ын төслийн хэлэлцүүлгийг нийслэлийн дүүргүүдэд хийх гэж байна.
Хэлэлцүүлэг:
Наймдугаар сарын 13
- Багануур дүүрэгт - 10:00 цагт хороодын иргэний танхимд
- Баянгол дүүрэг - БГД-ийн Иргэний тахимд
- Налайх дүүрэгт - 14:00 цагт Соёл Урлагийн Ордонд
- Сонгинохайрхан дүүрэг - 10:00 цагт Чингис Сосэ-гийн хурлын зааланд
Наймдугаар сарын 14
- Багануур дүүрэгт - 10:00 цагт хороодын иргэний танхимд
- Баянзүрх дүүрэгт 14:00 цагт БЗД-ийн иргэний танхимд
- Сүхбаатар дүүрэгт - 14:00 цагт Нийслэлийн иргэний танхимд
- Хан-Уул дүүрэгт - 14:00 цагт ХУД-ийн Ажилчдын Соёлын ордонд
- Чингэлтэй дүүрэгт - 14:00 цагт Бишрэлт ХХК-ийн хурлын танхимд тус тус болох тул та бүхэн идэвхтэй оролцож, саналаа өөрийн биеэр болон бичгээр өгнө үү.


















