“Нийслэлийн хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдал"-ын талаар санал солилцож байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр болон Хүнсний хувьсгал ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүд, хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчид өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарта
Мэдээллийн алба

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр болон Хүнсний хувьсгал ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүд, хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчид өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатартай уулзаж “Нийслэлийн хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдал"-ын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцож байна.
Уулзалтад НЗДТГ, НЗДТГ-ын хэрэгжүүлэгч агентлагууд, Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, Хүнсний хувьсгал ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүд, Хүнс хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгч аж ахуйн нэгжийн 80 гаруй төлөөлөл оролцож байна.


















