Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Нийслэлийн хөрс хамгаалах өдөр” тохиож байна

Нийслэлийн байгаль орчны газраас санаачлан Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Монгол улсын Шинжлэх ухааны академийн харьяа Технологийн инкубатор хамтран "Нийслэлийн хөрс хамгаалах өдөр"-ийн хүрээнд хөрсний бохирдол, доройтол түүнийг бууруулах чиглэлээр салбарын эрдэмтэн су

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Нийслэлийн хөрс хамгаалах өдөр” тохиож байна
“Нийслэлийн хөрс хамгаалах өдөр” тохиож байна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн байгаль орчны газраас санаачлан Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Монгол улсын Шинжлэх ухааны академийн харьяа Технологийн инкубатор хамтран "Нийслэлийн хөрс хамгаалах өдөр"-ийн хүрээнд хөрсний бохирдол, доройтол түүнийг бууруулах чиглэлээр салбарын эрдэмтэн судлаачдын дэвшүүлсэн технологийн шийдэл, санал зөвлөмж, орчин үеийн шинэлэг судалгаа мэдээллийг хэлэлцэж байна.

Мөн оюутан залуучуудын дунд зохион байгуулсан эрдэм шинжилгээний хурал, ерөнхий боловсролын бага ангийн сурагчдын дунд зарласан гар зургийн уралдааны шилдэг оролцогчдод мэргэжлийн гэрчилгээ, өргөмжлөл гардуулна гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.

Хуваалцах