Нийслэлийн хөрсний бохирдлын индексийг олон улсын аргачлалаар тодорхойлох судалгаа хийжээ
Судалгааг хийхдээ нийслэлийн нутаг дэвсгэрийг орон сууц олон нийтийн бүс, гэр хороолол, үйлдвэрийн болон ногоон бүс гэсэн 4 бүсэд хувааж хүнд металын бохирдлын хэмжээг тодорхойлсон байна.
Мэдээллийн алба

Улаанбаатар хотын хөрсний бохирдлын индексийг олон улсын аргачлалаар тодорхойлох судалгааг хийжээ.
Судалгааг хийхдээ нийслэлийн нутаг дэвсгэрийг орон сууц олон нийтийн бүс, гэр хороолол, үйлдвэрийн болон ногоон бүс гэсэн 4 бүсэд хувааж хүнд металын бохирдлын хэмжээг тодорхойлсон байна.
Энэ дүнгээр нийт нутаг дэвсгэрийн хөрсний 50-80 хувь нь хүнд металлаар бохирдсон байгааг илрүүлжээ.
Монголын залуу эрдэмтдийн холбооны тэргүүн, доктор П.Оюунбатын ярианд анхаарлаа хандуулъя.
Mongolian National Radio · Нийслэлийн хөрсний бохирдлын индексийг олон улсын аргачлалаар тодорхойлох судалгаа хийжээ
Хөрсний бохирдол нь ус болон агаарын бохирдлыг бодвол жил өнгөрөх тусам нэмэгдэж, хор хөнөөл нь ихсэж байдаг хоруу чанартай гэдгийг тэрбээр нэмж хэллээ.


















