Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Нийслэлийн МАН-аас маргааш хэвлэлийн бага хурал зарлалаа

Маргааш буюу баасан гарагт Нийслэлийн МАН-аас сэтгүүлчдэд хэвлэлийн бага хурал зарлажээ. Уг хурал нь Тусгаар тогтнолын ордны зургаан давхарын хурлын танхимд 11:00 цагаас болохоор товлогджээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн МАН-аас маргааш хэвлэлийн бага хурал зарлалаа
Нийслэлийн МАН-аас маргааш хэвлэлийн бага хурал зарлалаа. Зураг: МҮОНРТ

Маргааш буюу баасан гарагт Нийслэлийн МАН-аас сэтгүүлчдэд хэвлэлийн бага хурал зарлажээ. Уг хурал нь Тусгаар тогтнолын ордны зургаан давхрын хурлын танхимд 11:00 цагаас болохоор товлогджээ. Тус хурлаар хоёр асуудлын талаар тодорхой мэдээллийг сэтгүүлчдэд өгөх юм байна.

Тухайлбал, нэгдүгээрт нь Нийслэлийн МАН-ын хорооноос санаачлан өвөлжилт хүндэрсэн сумдад туслах "Малчиддаа хамтдаа туслая" нэртэй хандивын аяныг энэ сарын 29-ний өдрөөс эхлэн зохион байгуулж эхэлж байгаа талаар.

Хоёрдугаарт нь ОХУ-ын Единая Россия намын урилгаар Москва хотноо айлчилж, Холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенкотой уулзаж, хоёр орны хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцсон тухай мэдээллүүдийг өгөх юм байна. Түүнчлэн тус намын удирдлагууд сүүлийн үед болж буй асуудлуудтай холбогдуулан сэтгүүлчдийн сонирхсон асуултуудад хариулт өгөх ажээ.

Хуваалцах