Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Нийслэлийн нийгэм, эдийн засгийн зорилт“ нээлттэй хэлэлцүүлэг болно

Сүүлийн 2 жилийн турш үйл ажиллагаа нь доголдоод байсан "Нийслэлийн “Иргэний танхим” энэ сарын 10 -наас эхлэн хаалгаа нээнэ. Учир нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас иргэдийнхээ санал бодлыг сонсох нээлттэй хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулах шийдвэрийг гаргалаа.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Нийслэлийн нийгэм, эдийн засгийн зорилт“ нээлттэй хэлэлцүүлэг болно
“Нийслэлийн нийгэм, эдийн засгийн зорилт“ нээлттэй хэлэлцүүлэг болно. Зураг: МҮОНРТ

Сүүлийн 2 жилийн турш үйл ажиллагаа нь доголдоод байсан "Нийслэлийн “Иргэний танхим” энэ сарын 10 -наас эхлэн хаалгаа нээнэ. Учир нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас иргэдийнхээ санал бодлыг сонсох нээлттэй хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулах шийдвэрийг гаргалаа. Нээлттэй хэлэлцүүлгийн анхны сэдэв нь “Нийслэлийн нийгэм-эдийн засгийн зорилт” байх юм.

Нийслэлийн Засаг даргын 2016 - 2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр, “Нийслэлийн нийгэм - Эдийн засгийн зорилт” бодлогын бичиг баримтанд иргэдийн саналыг тусгах зорилгоор анхны хэлэлцүүлгийн сэдвээр сонгосон байна. Нээлттэй хэлэлцүүлэгт Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц. Сандуй оролцож, иргэдтэйгээ уулзаж, салбарын мэргэжилтнүүдийн судалгааг сонсоно.

Хэлэлцүүлэгт ирж амжихгүй иргэд А4-ийн нэг хуудас цаасанд санал бодлоо тусгаж, Нийслэлийн “Иргэний танхим”-ын ажлын албанд илгээх боломжтой. Мөн 7010-0202 дугаарын утсаар холбогдож, саналаа хэлэх буюу “Нээлттэй хэлэлцүүлэг”-тэй холбоотой мэдээ, мэдээлэл авч болно. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас зохион байгуулж байгаа эхний хэлэлцүүлэг 8 сарын 10-ны 18 цагт Нийслэлийн “Иргэний танхим” буюу Сүхбаатар дүүргийн 8-р хороонд байрлах Нийслэлийн засаг захиргааны 5-р байрт болно.

Хуваалцах