Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлийн ногоон бүс, зуслангийн чиглэлд хуурайшилт ихтэй түймэр гарах эрсдэлтэй байна

Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын бүс нутаг Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар баг Баруун Баянгийн Онгоцотын ар гэх газарт 2023.03.31-нд гарсан галыг унтрааж цурамдсан байсан нь дахин уугиж байна гэсэн мэдээллийн дагуу 04 дүгээр сарын 11-ний өдөр Горхи Тэ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн ногоон бүс, зуслангийн чиглэлд хуурайшилт ихтэй түймэр гарах эрсдэлтэй байна
Нийслэлийн ногоон бүс, зуслангийн чиглэлд хуурайшилт ихтэй түймэр гарах эрсдэлтэй байна. Зураг: МҮОНРТ

Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын бүс нутаг Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар баг Баруун Баянгийн Онгоцотын ар гэх газарт 2023.03.31-нд гарсан галыг унтрааж цурамдсан байсан нь дахин уугиж байна гэсэн мэдээллийн дагуу 04 дүгээр сарын 11-ний өдөр Горхи Тэрэлжийн хамгаалалтын захиргааны албан хаагчид газар дээр нь ажиллалаа.Хуучин өвөлжөө шатсан цурамд өтөг бууц доогуураа шатаж, цогтой, уугьж байсныг шалгаж бүрэн унтраав. Энэ мэтчилэн Нийслэлийн ногоон бүс, зуслангийн чиглэлд цурмаас гал дахин дэгдэх, анхаарал болгоомжгүйгээс гал алдах эрсдэл хуурайшилт ихтэй нөхцөлд өндөр байна.Иймд тус цогцолбор газрын бүс нутагт нутагт аялж, зугаалж, зорчиж явахдаа халуун үнс, нурмыг ил задгай асгахгүй байх, тамхины ишээ бүрэн гүйцэд унтраах, шашны зан үйл хийхгүй байхыг хатуу анхааруулж байна.Эх сурвалж: БОАЖЯ

Хуваалцах