Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл ажиллаж эхэллээ

Нийслэлийн ногоон бүсэд шар өвс, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл ажиллаж эхэллээ
Нийслэлийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл ажиллаж эхэллээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн ногоон бүсэд шар өвс, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүллээ. Тодруулбал, ногоон бүсэд Нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн удирдах газар, Байгаль орчны газар, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны хамтарсан хөдөлгөөнт эргүүл үүрэг гүйцэтгэж эхлэв.

Нийслэлийн Хан-Уул, Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн ногоон бүсийн таван чиглэлд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, аялал зугаалгаар зорчиж буй иргэдийн аюулгүй байдлыг хангаж, хяналтыг хэрэгжүүлэх юм.

Хөдөлгөөнт эргүүл, хяналт 2022 оны гуравдугаар сарын 20-ноос зургаадугаар сарын 10 хүртэл ажиллана.

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

Хуваалцах