Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд "Хувийн дугаар"-тай болно

Нийслэлийн Засаг дарга “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад хувийн дугаар олгох тухай” А/126 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн нэгдсэн мэдээллийн сан бий

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд "Хувийн дугаар"-тай болно
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд "Хувийн дугаар"-тай болно. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг дарга “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад хувийн дугаар олгох тухай” А/126 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн нэгдсэн мэдээллийн сан бий болгох, мэдээллийн системүүдийг нэгтгэх, уялдаа холбоог хангахад ашиглах зорилгоор нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудыг харьяалал, чиг үүргийнх нь дагуу хувийн дугаар олгох ажлыг зохион байгуулахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын батлагдсан хувийн дугаарыг хэрэглээнд нэвтрүүлэх, цаашид хийгдэх системүүд болон программ хангамжийн хөгжүүлэлтэд ашиглахыг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын нийт удирдлагуудад даалгалаа. Хувийн дугаарыг хэрэглэх, үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд мэргэжил аргазүйгээр хангах, хувийн дугаарын баяжуулалт, өөрчлөлтийг хариуцан ажиллахыг нийслэлийн Мэдээллийн технологийн газарт үүрэг болгов.

Энэ ажлын зохион байгуулалт, гүйцэтгэлд хяналт тавин, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт даалгалаа.

Хуваалцах