Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлийн нутгийн захиргааны зарим байгууллагын даргыг шинээр томиллоо

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн нутгийн захиргааны зарим байгууллагын даргыг шинээр томиллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн нутгийн захиргааны зарим байгууллагын даргыг шинээр томиллоо
Нийслэлийн нутгийн захиргааны зарим байгууллагын даргыг шинээр томиллоо. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн нутгийн захиргааны зарим байгууллагын даргыг шинээр томиллоо.

Тодруулбал, Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын даргаар Мандахын Дэлгэрэх, Нийслэлийн Боловсролын газрын даргаар Жигжидсүрэнгийн Гантулга, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргаар Чулуунбаатарын Однасан, Нийслэлийн Газрын албаны даргаар Энэбишийн Болорчулуун, Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын даргаар Мягмаржавын Ганбаатар, Ус сувгийн удирдах газрын даргаар Цогтсайханы Төрхүү, Монголын хүүхдийн ордны даргаар Бямбабаатарын Цэнгэлмээ, "Монгол наадам цогцолбор" орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын даргаар Нацагдорж овогтой Батсүмбэрэл нар тус тус томилогдлоо.

Хуваалцах