Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нийслэлийн Онцгой байдлын газарт тусгай зориулалтын автомашиныг хүлээлгэн өгөв

Онцгой байдлын ерөнхий газраас гал унтраах болон аврах ажиллагааны тусгай зориулалтын Volkswagen загварын автомашиныг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нийслэлийн Онцгой байдлын газарт тусгай зориулалтын автомашиныг хүлээлгэн өгөв
Нийслэлийн Онцгой байдлын газарт тусгай зориулалтын автомашиныг хүлээлгэн өгөв. Зураг: МҮОНРТ

Онцгой байдлын ерөнхий газраас гал унтраах болон аврах ажиллагааны тусгай зориулалтын Volkswagen загварын автомашиныг нийслэлийн Онцгой байдлын газарт өнөөдөр хүлээлгэн өглөө.

Тус автомашин нь Австри Улсад үйлдвэрлэгдсэн бөгөөд усны зарцуулалтыг эрс багасгасан CAFS системээр тоноглогдсон байна. Уг CAFS систем нь даралт хөөсөөр унтраах систем төдийгүй олон улсын стандартад нийцсэн гал унтраах тоног төхөөрөмж юм.

Үүнээс гадна тус автомашин нь гал унтраах үйл ажиллагаанд хэрэглэгдэх 57 нэр төрлийн 100 гаруй тусгай тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр тоноглогдсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах