Нийслэлийн Онцгой байдлын газрын 2018 оны сургуулийн жилийн нээлт боллоо
Онцгой байдлын албаны хэмжээнд 2018 оны сургуулийн жилийг өнөөдөр эхлүүллээ.
Мэдээллийн алба

Онцгой байдлын албаны хэмжээнд 2018 оны сургуулийн жилийг өнөөдөр эхлүүллээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын 2018 оны хичээлийн жилийн нээлтийн арга хэмжээнд Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга бригадын генерал Г.Ариунбуян оролцож Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын 2018 оны бодлого үйл ажиллагаа, дэвшүүлсэн зорилтын хэрэгжилтийг хангаж сургуулийн жилийн үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулж, сахилга ёс зүйг мөрдөж, хариуцлагатай байхыг үүрэг болгоод нийт албан хаагчдад амжилт хүслээ.
Энэ үеэр тус газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Б.Чинбат нийслэлийн Онцгой байдлын газрын 2017 оны сургуулийн жилийн сургалтын үр дүн, 2018 оны зорилго, зорилтын талаар мэдээлэл хүргэсэн юм.
Сургуулийн жилийн нээлтийн арга хэмжээнд нийслэлийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Ж.Чүлтэмсүрэн, дэд дарга хурандаа А.Дашням, дэд хурандаа Н.Нямхорлоо болон бусад хэлтэс, албадын дарга нар, төв байрны бүрэлдэхүүн оролцлоо.




















